ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд томоохон хэмжээний гал гарч Москва хотын гал сөнөөгчид цаг алдалгүй унтрааж чаджээ. Яамны ажилчин, албан хаагчдыг бүгдийг нь барилгаас гаргасан тул хүний амь эрсдээгүй байна.
Гал түймрээс болж Москва хот утаанд автаж, хүчтэй салхитай байсан нь галыг унтраахад хүндрэл учруулж, ажиллагаагаа найман цаг орчим үргэлжилсэн аж.
ЗХУ-ын цэргийн томоохон албан хаагчид энэ барилгад байрлаж, ажил, үүргээ гүйцэтгэдэг байсан уг барилга 18 дугаар зууны түүхэн барилга агаад хамгийн сүүлд дэлхийн хоёрдугаар дайны үед сэргээн засварлаж байжээ.
Гал барилгын цахилгааны утасны богино холболтод гэмтэл гарсны улмаас гарсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглажээ