Хятадын хууль сахиулагчид болон Хонконгийн цагдаа нар хүн хууль бусаар хил давуулж байгаа явдлыг таслан зогсоох хамтарсан ажиллагаа явуулж 3000 орчим хууль бус цагаачийг баривчилсан байна.
Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлж буйгаар баривчлагдсан хүмүүсийн 2860 нь Зүүн Өмнөд Ази, 83 нь Өмнөд Азийн орнуудаас ажил хайхаар Хонконгт хүрэхийг оролдсон аж.
Хууль бус цагаачлалыг таслан зогсоох ажил Хонконгт 17 сар үргэлжилж байгаа бөгөөд түүнд Хонконгийн цагдаа нар, Гуандун, Гуанси-Жуан, Юньнань зэрэг мужийн хууль хяналтын байгууллагынхан оролцож байгаа аж. Энэ хугацаанд Юньнань мужид хүмүүсийг хууль бусаар тээвэрлэж хил нэвтрүүлдэг гурван томоохон бүлэглэлийг илрүүлж чадсан байна.
Эдгээр гэмт бүлэглэлийн 142 гишүүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд тэдний 30 орчим нь Азийн бусад орны иргэд байгаа аж.