Бразилын Тэнгисийн цэргийнхэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинтэй ирэх наймдугаар сард болох олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлжээ. Хоёр улс Гуанабарад хийсэн сургуулилтын үеэр алан хядагчдад барьцаалагдсан хөлөг онгоцыг чөлөөлөх загвар сургуулилт хийсэн байна. Учир нь уг Гуанабара буланд олимпын наадмын дарвуулт завины тэмцээн болох аж.
Мөн гал нээх, орон зайн тулаан хийх, анхны тусламж үзүүлэх, холбоо тогтоох болон хөлөг онгоцонд суух сургуулилт хийх гэнэ. Олимпын наадам ойртож байгаатай холбогдуулан Бразилын аюулаас хамгаалах хүчний бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой хоёр улсын Тэнгисийн цэргийнхэн ирэх сарын дунд хүртэл хамтран ажиллахаар болжээ.
Дэлхий дахинд алан хядах халдлага газар авч байгаа бөгөөд олимпын наадмын үеэр ийм төрлийн халдлага гарахаас сэргийлэх төлөвлөгөөт цэргийн сургуулилт хийх шийдвэрийг Олимпын наадмын аюулгүй байдлын албаныхан гаргасан байна.