Хариуцлага алдаж, улсын хөрөнгийг сонгуулийн ажилдаа зарцуулсан, татварын хууль зөрчсөн хэмээн сөрөг хүчний хууль тогтоогчид Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеффийг буруутган огцрохыг шаардсан билээ.
Тэгвэл ерөнхийлөгч Дилма Руссеффийн Засгийн газраас “яаралтай гарах” санал хураалтыг тус улсын Ардчилсан хөдөлгөөн нам явуулж, эвслээсээ гарлаа. Тус нам нь Бразилын эрх баригч эвслийн хамгийн том хүчин юм.
Энэ алхам нь Ерөнхийлөгч Дилма Руссеффийг шүүхэд татах явцыг хурдасгаж магадгүй гэж сэтгүүлчид мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан Дилма Руссефф энэ долоо хоногт Вашингтон хотод болох дээд хэмжээний уулзалтад оролцох байснаа цуцалжээ.
Бразилын Ардчилсан хөдөлгөөн намын удирдлагууд өчигдөр уулзаж, Дилма Руссеффийн Засгийн газарт байгаа зургаан сайд огцрох эсвэл ёс зүйн шүүхээр орох ёстой гэсэн шийдвэрт хүрчээ.