Фэйсбүүк, твиттэр зэрэг олон нийтийн цахим хуудсаар олны хайрыг хүртэж анхаарлыг татаад байгаа нэгэн хүү байгаа билээ. Латин америк бүжгийн хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ хийж байгаа бичлэг нь олонд тарж хүн бүрийн ярианы сэдэв болоод байна. Энэ хүүг “New York post” сонины сайтад онцолж, дэлгэрэнгүй бичлэг хийн олонд таниулжээ. Тэрбээр есөн настай ба түүнийг Xiongfei гэдэг бөгөөд жин хасахын тулд латин америк бүжгээр хичээллэж эхэлжээ.