АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр хүч үзэж байгаа тэрбумтан Дональд Трампын найм дахь зээ хорвоод мэндэлж тэрбээр дахин нэг хүүхдийн өвөө боллоо.
Түүний охин Иванка Трамп болон түүний нөхөр Жейрэд Кашнер нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авснаа зарласан байна. Тэд хүүдээ Теодор Жеймс Кашнер гэдэг нэр өгсөн бөгөөд Арабелла, Жосеф гэдэг хоёр хүүхэдтэй аж.
Гэвч Трамп шинээр мэндэлсэн зээ хүүг нь Теодор гэж нэрлэсэнд дурамжхан байж магадгүй гэжээ. Учир нь Тед Круз болон Дональд Трамп нар Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөх сунгаанд хүч үзэж байгаа билээ. Тед гэдэг нь Теодор хэмээх нэрийн товчлол юм.
Энэ талаар Твиттер цахим сүлжээнд маш олон ярилцаж байгаа юм.