Английн томоохон үйлдвэрлэгч, санхүүч 250 хүн бизнес зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тэд Их Британийг Европын холбооноос гаргахын төлөө тэмцэх юм байна. Тэднийг Английн худалдааны танхимуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Жон Лонгворт толгойлох гэнэ.
Тэрбээр Их Британи улс өөрчлөгдөн шинэчлэгдсэн Европын холбоонд байх нь зүйтэй. Гэтэл энэ холбоо ялангуяа ойрын ирээдүйд өөрчлөгдөх чадваргүй гэж би үзэж байна гэж хэлсэн байна.
Санал асуулгын дүнгээс үзвэл Английн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчийн 14 хувь нь л Европын холбооны гишүүн байснаар хүмүүс ажилтай болоход хялбар гэж үзсэн бол 31 хувь нь үүний эсрэг бодолтой байгаа аж.
Европын холбоонд Их Британи цаашид гишүүн байх, эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалт зургадугаар сарын 23-нд болох юм.
Р.ЖАРГАЛАНТ