Австрийн нийслэл Вена хотод энэ сарын 12-оос 20-ны өдрүүдэд агаарын бөмбөлгийн 30 дахь удаагийн наадам зохион байгуулагдсан байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү Канберрагийн агаарын бөмбөлгийн наадам хамрах хүрээгээрээ олон улсад дээгүүр байрт бичигддэг томоохон наадам юм. Энэ удаагийн наадам тогтсон заншлынхаа дагуу ес хоног үргэлжилж оролцогчид өглөө бүр 6:15 цагт бөмбөлгөө гарган тэнгэрт хөөргөх бэлтгэлээ эхэлдэг байна.
Өвөрмөc өнгө, загвар бүхий бөмбөлгүүд наадмыг чимдэг бөгөөд энэ онд хамгийн их дараа булаасан бөмбөлгөөр Дисней компанийн бүтээл "Up" хүүхэлдэйн киноноос санаа авсан бөмбөлөг тодорсон байна. Тус агаарын бөмбөлгийг солонгын долоон өнгөтэй 600 орчим бөмбөлгийг агаарын бөмбөлгийн гадна хэсэгт зүүж, бүтээжээ. Үүнээс гадна хүүхэлдэйн киноны бас нэгэн гол дүр болох шар шувууны аварга дүрс бүхий агаарын бөмбөлөг энэ удаагийн наадамд оролцжээ.
Агаарын бөмбөлөг хөөргөх харагдаж байгаа шигээ амархан ажил биш бөгөөд бөмбөлгийг зөвхөн дээш, доош чиглүүлэх боломж бий. Аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм гэж Канберрагийн наадамд оролцогчид хэлсэн байна. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээлдэг байна. Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлгийг хөөрсөн цэгээс нь эхлээд дагаж, буух хүртэл нь явсаар туслалцаа үзүүлдэг маш том багийн ажиллагаа шаардсан ажил ажээ.