Вьетнамын алдартай блог хөтлөгч Нгуен Хьу Виньд төрийн эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр Ханой хотын ардын шүүхээс таван жилийн хорих ял оноосон байна. Мөн түүний туслах Нгуен Тхи Минь Тхюид адил зүйл ангиар гурван жилийн хорих ял оноожээ.
Ханой хотын ардын шүүхээс тус 60 настай блогчин болон түүний туслах 36 настай эмэгтэй нарыг улсын ашиг сонирхолд хохирол учруулсан гэсэн хэрэгт буруутган, тэдний үйдлийг "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ төрийн байгууллагуудын болон иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах зорилгоор ашигласан" үүнийх нь төлөө шийтгэл оногдуулах ёстой хэмээсэн байна. Ийнхүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд хамруулж харих ял биеэр эдлэх шийтгэлийг өгсөн байна.
Нгуен Хыу Винь, Нгуен Тхи Минь Тхюи нар нь “Ард түмний эрх” цахим хуудсыг хөтөлж, уг блог хуудсандаа Вьетнамд байгаа бодит байдлыг гуйвуулсан тэрс үзэл агуулсан материалууд байрлуулдаг байсан байна.
Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн Вьетнамын эрх баригчдыг байнга шүүмжилдэг. Харин Ханойн эрх баригчид үүнийг няцаасаар байгаа юм. Вьетнамд зөвхөн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсных нь төлөө хариуцлагад татаж хуулиар шийтгэдэг гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.