Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудалд болсон алан хядагчдын халдлагын үеэр шархадсан АНУ-ын иргэн, мормон шашны Мэйсон Уэллс Бостонд болсон дэлбэрэлт, Парист болсон халдлагаас амьд гарч байжээ.
Мэйсон Уэллс мормон шашны гурван номлогчийн хамт Брюсселийн нисэх буудалд явж байсан ажээ.Тэрбээр бөмбөгний хэлтэрхийнүүдэд өртсөний улмаас шөрмөсөндөө гэмтэл авч, нүүр, гартаа хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэл авчээ.
Түүний аав Чал Уэллс "ABC" телевизoд өгсөн ярилцлагадаа "Мэйсон гурав дахь удаагаа халдлагад өртөж байна. Бид маш аюултай ертөнцөд амьдарч байгаагийн жишээ энэ бөгөөд хүмүүс элэгсэг, найрсаг биш болон хувирч байна" гэжээ.