Зургаан нас хүрч буй Гленн Буратти хэмээх аутизмтай хүү төрсөн өдрийнхөө урилгыг ангийнхаа 16 хүүхдэд өгчээ. Гэвч түүний удтал хүлээсэн төрсөн өдрийн үдэшлэгт нэг ч хүн ирсэнгүй. Тэр үед хүүгийн ээж өөрийн фейсбүүк хуудсанд "Хүүгийнхээ өмнөөс маш их сэтгэл өвдөж байна. Түүний ангийн бүх хүүхдийг бид үдэшлэгт урьсан боловч тэд огт тоосонгүй" хэмээн гомдолтойгоор бичжээ.
Энэхүү сэтгэгдлээ бичсэний дараа хүүгийн төрсөн өдөрт зочид хүрэлцэн иржээ. Харин тэд энгийн хүмүүс байгаагүй бөгөөд гал хамгаалагчид, цагдаагийн ажилтнууд байсан байна. Тэд хүүд бэлэг өгч хамтдаа тоглож Гленнийг яг л "супер баатар" мэт хүндэлж байсан аж.
"Манай хөршүүд хөшигнийхөө ардаас биднийг харж байсан гэдэгт итгэлтэй байна. Хотын цагдаа гал, сөнөөгчид зөвхөн Гленний төлөө үүнийг хийсэн гэхэд итгэж чадахгүй байна." гэж хүүгийн аав ярьжээ.
Хүүгийн хувьд энэ төрсөн өдөр хэзээ ч мартагдашгүй болж өнгөрчээ. Бид бүгд интернетийн сөрөг талыг л хардаг боловч заримдаа "сайн, сайхан" зүйлийг дууддаг гэдгийг мартаж болохгүй аж.