Сирийн энхийн хэлэлцээний дараагийн шатны товыг одоо болж байгаа хэлэлцээний сүүлчийн өдөр буюу энэ сарын 24-ны өдөр мэдэгдэхээр болжээ. Энэ талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төлөөлөгч Стаффен Де Мистура мэдэгдсэн байна.
Дараагийн шатыг яаравчилж ирэх сарын 4,5-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч дөрөвдүгээр сарын 13-нд Сирийн парламентын сонгууль болох тул сонгуулийн дараа болгох санал дэвшүүлж, хойшлуулсан байна.
Харин Сирийн сөрөг хүчний Хэлэлцээний дээд хороо "Бид дөрөвдүгээр сарын 4-нд эсвэл түүнээс ч эрт Женевт эргэж ирнэ, ирэх сарын сонгуулийг бид хүлээхгүй" гэж мэдэгджээ.