Шашны хэт даврагчдын хамгийн том бүлэг болох "Исламын улс" бүлэглэл Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч Бельгийн цагдаагийн газраас нисэх буудлын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн ч "Исламын улс" бүлэглэл халдлагыг зохион байгуулсан гэх дүгнэлт гаргахад эрт байна хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн онд Парист болсон халдлагаас хойш Европт болж буй томоохон халдлага энэ ба хамгийн тайван улсад болсон нь олон хүнийг цочирдуулаад байгаа юм.
Хяналтын камерт дүрс нь үлдсэн гурван этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хоёрыг нь амиа золиосолсон гэж үзэж айгаа аж.
"Исламын улс"-ынхан цахим хуудсандаа "Бид сонголтыг маш няхуур хийж халдлагаа үйлдлээ. Бидний эсрэг хамтран ажиллаж буй загалмайтнуудын эсрэг бид хамгийн аймшигтай бүхнийг илгээх болно гэдгээ анхааруулж байна" хэмээн бичсэн байна.
Аймшигт халдлагын дараа Бельгийн эрх баригчид орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд ерөнхий сайд Чарльз Мишел “Бидний хувьд өнөөдөр хар өдөр болж байна. Бүх хүнийг тайван байж, эв санаагаа нэгтгэхийг уриалъя” гэсэн байна.
Цагдаагийн байгууллагынхан нисэх буудалд болсон цуврал дэлбэрэлтээс нэг цагийн дараа болсон галт тэрэгний буудлын дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож амжаагүй байгаа ч "Исламын улс"-ын амиа золиослогч байж магадгүй юм.