Бельги улсын нийслэл Брюссель хотын Завентем нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт, Маельбек метроны буудалд нэг дэлбэрэлт болсон байна. Халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл үүрнэ гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Парист болсон халдлагад буруутай хэмээн буруутгаж байсан хоёр этгээд энэхүү халдлагыг үйлдсэн байж магадгүй хэмээн эрэн сурвалжилж эхлээд байна.
Нисэх буудалд зорчигчид онгоцонд суухаас өмнө дэлбэрэлт болсон бөгөөд хэр хэмжээний хохирол учирсныг шалгаж байна. Одоогийн байдлаар нисэх буудлын дэлбэрэлтээр 26 хүн нас барж 130 гаруй хүн бэртэж гэмтсэн бол, галт тэрэгний буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 15 хүн нас барж 55 хүн шархадсан тухай мэдээлээд байгаа юм.
Бельгийн эрх баригчид нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудыг хаагаад байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.