Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн энэ оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Ажлын тусгай дэглэм тогтоох тухай” тушаал гарган, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж байна.
Уг тушаалд зааснаар 3эвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад энэ оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийг дуусталх хугацаанд ажлын тусгай дэглэм тогтоосон бөгөөд энэ хугацаанд хариуцлагатай эргүүлийг томилон ажиллуулах, цэргийн алба, дэг журам, сахилга, хариуцлагыг чангатгах, цэргийн сургалт бэлтгэлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, хяналт тавих, нэгтгэл, анги, салбарын камерын хяналтын системийн бэлэн байдлыг хангаж, дэлгэцийн хянагчийг харуул, хоногийн манааны бүрэлдэхүүнд томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, нууцын хадгалалт, хамгаалалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, зэвсэг, цэргийн техник, сум, галт хэрэглэл, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих дотоодын хяналтыг чангатгах, хугацаат цэргийн алба хаагчидтай хууль, эрх зүйн сургалтыг зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан танилцуулж, гарын үсгийн баталгаа авч ажиллах, тэдний хувцас, хэрэгслийн хангалт, биедээ тааруулж зөв өмсөж, хэрэглэж байгаа байдалд тогтмол хяналт тавьж, шат дараалсан захирагч, дарга нарын үзлэг шалгалтыг тогтмолжуулахыг үүрэг болголоо.
Мөн хугацаат цэргийн алба хаагчийн эцэг, эх, ар гэрийн төлөөлөлтэй уулзах боломжийг нь бүрдүүлэх, уулзалтын байрыг зориулалтын дагуу төхөөрөмжпөх, эргэлт, уулзалтад хязгаарлалт тогтоохгүй байх, сургалтын төвд ажиллаж буй томилгоот бүрэлдэхүүнээс бусад офицер, ахлагч, ажилтан алба хаагч болон бусад иргэдийг сургалтын төв рүү нэвтрүүлэхгүй байх, цэргийн алба хаагч хоорондын харилцааг тогтоосон дүрмийн дагуу явуулахад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах, аливаа төрлийн дүрмийн бус үйлдэл, харилцааны зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчил бүрд хатуу арга хэмжээ авах, харуул, хоногийн манаа, байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнтэй явуулах сурган зааварлах хичээлийг чанаржуулж, өдөр бүр хяналт тавьж, үүрэг гүйцэтгэлтийг сайжруулахыг бүх шатны албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.