Соёлын яам болон музей, номын сан, театр урлагийн харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх спорт өдөрлөг болжээ. Тодруулбал, ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортод хандах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулах зорилготой "СОЁЛ-2023" спортын наадмын өчигдөр нээлтээ хийв.
Энэ өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шагайн харваа, шатар зэрэг спортын зургаан төрлүүдээр өрсөлдөж буй. Спортын наадам аравдугаар сарын 28, 29, 30-нд үргэлжилж, өнөөдөр буюу 31-ний орой нэгдсэн дүнгээ гаргах юм.
"Соёл-2023" спортын наадмын ерөнхий зохион байгуулалтыг Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон хариуцан ажиллажээ.