"Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалъя” уриан дор хүүхдийн өрөөтэй болсон.
Өнөөдөр ЭМДЕГ-ын албан хаагчид шинэхэн хүүхдийн өрөөндөө "Эрдмийн баяр" болж байгааг тохиолдуулан багачуудаа хүлээж авлаа. Энэ өрөөнд хүүхдүүд ном уншиж, тоглож хөгжилдөн ажлын цаг дуусах хүртэл аав, ээжийгээ хүлээх боломжтой юм.
Мөн албан хаагчдын хүүхдийн өрөөнд ажиллах хуваарийг гаргаж бяцхан үрсийг харгалзах, суралцахад нь туслах, тогтмол агаар сэлгэх зэргээр эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.