Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан 2023 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олипийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар нэг удаа хязгаарлана. Иймд иргэд Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг ЦЕГ-аас мэдээллээ.