С.БЯМБАЦОГТ: ХУДАРГАГҮЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА
2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам "ТАМЫН ТАВЬ" гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн. Хачирхалтай нь улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт эл ажлыг гүйцэтгэсэн этгээдүүдийг шалгуулахаар цагдаад хандсан талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэллээ. Тодруулбал, тэрбээр
"Иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул занал учруулж буй уг замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан болон хяналт тавих үүргээ биелүүлээгүй бүх этгээдийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа. Мөн цаашид зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулж, хяналт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж байх болно" хэмээжээ.