Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтарч өнгөрсөн бямба гаригт бид шөнийн сурвалжлага хийлээ. Нийслэлийн хамгийн их цэнгээний газартай тус дүүрэгт шөнө дунд ч хөл хөдөлгөөн тасар даггүй юм байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 24.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйл чилж болохгүй гэж заасан болохоор шалгалтаа бид хуульд заасан цагаас хойш эхлэв. “Өргөө” кинотеатрын ард байрлах ”Мишээл” диско клубээр орох үед 00.20 цаг болжээ. Шинэ жилийн баяраа тэмдэглээд үргэлжлүүлэн шоудаж байгаа залуус дүүрэн байв. Амьд хөгжмийн тоглолттой болохоор залуус их очдог аж. Үйлчилгээний талбай, орчин, гэрэлтүүлгээ мэр гэжлийн хяналтынхан ад үзээд байхааргүй болгожээ. Харин цаг хэтрүүлж, архи худалдаалж байх юм. Зохион байгуулагч нь “Архи зарсан нь үнэн. Хүмүүс авъя гээд болдоггүй юм. Бид 06.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй ч 00.00 цагаас хойш ус, ундаа уугаад суух хүн байх уу” гэж байв.