Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн хурал боллоо. Улсын Их Хурлын хаврын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг эцэслэн баталсан.
\Нийгмийн даатгалын багц хуулийг дагаж мөрдүүлэхэд шаардлагатай 57 журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын оны долдугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаар тушаалаар баталсан. Энэхүү ажлын хэсгийн хурлыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ахлан наймдугаар сарын 15-ны өдөр хуралдаж ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөлөл ажиллаж байна.