Баянгол дүүргийн 15-р хороо, 40 дүгээр сургуулийн баруун тал, Баянгол спорт хорооны байрны нэг давхарт Улсын бүртгэлийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ ажиллаж эхэллээ. БГД-ийн 11, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 33 /шилжилт/ дугаар хорооны иргэд тус үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх боломж бүрджээ. Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн буюу эд хөрөнгийн эрхийн анхны бүртгэлээс бусад төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах юм.