Энэ оны улсын төсвийг УИХ тодотгосноор хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгохоор болоод буй. Тэгвэл 2023 оны эхнээс “хүүхдийн мөнгө”-нөөс хасагдсан хүмүүс дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь авч байсан дансаар нь аваагүй сарынх нь мөнгийг нөхөж бүрэн олгох юм байна. Харин энэ хугацаанд шинээр төрсөн хүүхдийн хувьд и-монголиа болон ehalamj платформоор дамжуулан хүсэлт гарган, бүртгэл үүсгэснээр мөнгөө авах боломж бүрдэх аж. Хүүхдийн мөнгийг наадмын өмнө бүрэн олгоно.
Бэлтгэсэн: Б.Уран