Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөр байдлаар төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрүүдэд цогц байдлаар үнэлгээ хийж байгаагүй аж. Тиймээс судалгаа хийжээ. Энэхүү судалгааны шинэ тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, улмаар хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг тусгасан байна.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2012-2021 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, удирдлага зохион байгуулалт, хөтөлбөрийн хүрэх үр дүн, гүйцэтгэлд тавьсан шалгуур үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, цаашид хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж, дүгнэлт гаргасан гэнэ. Тус тайланг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд боловсруулсан аж.