Шөнө цонхоо хааж унтах нь стрессийг бууруулж, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэхээс сэргийлдэг болохыг Германы Йоханн Гутенбергийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны дүнг Noise & Health сэтгүүлд нийтэлсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хаалттай цонх нь хүний унтаж буй өрөөний дуу чимээний түвшинг бууруулдаг аж. Амрах үед тархи сэрүүн байх үеийнхээс хамаагүй илүү чимээ шуугианд мэдрэмтгий байдаг нь тогтоогдож. Стресс нь гормон, түүний дотор кортизол ялгарахад хүргэдэг гэж судалгаанд дурджээ. Энэ нь холестерол ихсэх, удаан хугацаанд цусны даралт ихсэхэд хүргэдэг.
Эрдэмтэд дуу чимээний стрессийг эртний өвөг дээдсийн өв уламжлалаар тайлбарлаж болно гэж тэмдэглэжээ. Тэр үеийн хүмүүс чимээ шуугианыг, ялангуяа шөнийн цагаар аюулын дохио гэж хүлээж авдаг байв.
Үүнтэй холбогдуулан Германы мэргэжилтнүүд зуны улиралд ч цонхоо хааж унтахыг зөвлөж байна.