Бямба гарагт Тайванийн хоолойд БНХАУ болон АНУ-ын байлдааны хөлөг онгоцууднуудын хооронд ноцтой зөрчил гарчээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэж буйгаар Хятадын байлдааны хөлөг онгоц Америкийн сөнөөгч онгоцноос 150 метр хүрэхгүй зайд "аюултай" маневр хийжээ.
Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Тэнгисийн цэргийн хөлөг онгоц АНУ-ын устгагч онгоцны "хамрын урдуур" хурдтай өнгөрсөн тул Америкийн онгоц "чиглэлээ өөрчилж, хурдаа хасах" шаардлагатай болсон байна.
Энэ үйл явдлын талаар БНХАУ-ын Батлан Хамгаалахын сайд Ли Шанфу хэлэхдээ, гадаадын байлдааны хөлөг онгоцнууд, нисдэг онгоцнууд Хятадын нутаг дэвсгэртэй зэргэлдээх бүс нутгуудад тайван замаар нэвтрэхийн тулд бус харин өдөөн хатгалга хийх зорилго агуулж байна гэжээ. Түүний хэлснээр, далайн тээвэрт ноёрхох зорилго агуулаагүй л бол Бээжин гадаадын хөлөг онгоцыг тайван замаар нэвтрэхийг эсэргүүцдэггүй.
АНУ-ын сөнөөгч хөлөг онгоц Америк - Канадын цэргийн хамтарсан сургуулилтын хүрээнд Тайванийн хоолойг гаталж байжээ. ХАЧА Тэнгисийн цэргийн хөлөг онгоц АНУ-ын онгоцны маневруудыг ажиглаж байсан бөгөөд хил рүү ойртоход нь саатуулахаар очжээ. Америкийн онгоцны ахмад ойртохгүй байхыг анхааруулсан ч Хятадын хөлөг онгоц 150 метр хүрэхгүй зайд ойртсон байна.
Америк - Канадын цэргийн сургуулилт нь Тайванийн асуудлаас болж Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотой хийгдэж байгаа аж.
АНУ-ын командлал Хятадын Тэнгисийн цэргийн хүчний уг үйлдлийг мэргэжлийн бус гэж үзжээ. Уйл явдлыг ажигласан Канадын хөлөг онгоцны ахмад Пол Маунтфорд "Бээжин хөлөг онгоцнуудын багийнханд Хятадын усан хилд нэвтэрсэн тухай мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ бид олон улсын усан бүсэд байсан” гэж ярьжээ.
Америк - Канадын цэргийн сургуулилт нь Тайванийн асуудлаас болж Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотой хийгдэж байгаа аж.