Зээлийн батлан даалтын сан, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Капитрон” банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгохоор болжээ. Тодруулбал, байгаль орчин, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурав. Ингэснээр CU дэлгүүрийн франчайзингийн эрх хүсэгч, зээлийн шаардлага хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дээрх сангийн батлан даалттай санхүүжилтийг “Капитрон” банкаар олгох аж. Энэ нь уян хатан, таатай нөхцөлөөр, бага хүүтэй зээлийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож, бизнесийн салбарт оролцоог нь нэмэгдүүлэх, тэдний манлайллыг бий болгох, амьжиргааны түвшнийг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор