АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар мягмар гарагт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр үндэсний өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй гэж Reuters мэдээлэв.
Байден төсвийн зардлыг бууруулах талаар Бүгд найрамдах намынхантай санал зөрөлдөөнтэй байгаа гол шалтгааныг тэмдэглэв.
"Бид татварын цоорхойг харж, баячууд өөрт ноогдсон татвараа шударгаар төлж байгааг хянах хэрэгтэй гэж би бодож байна" хэмээн тарбээр хэлжээ. Жилд 400 мянган доллараас бага орлоготой америкчуудад нэмэлт татвар ногдуулахыг эсэргүүцэж байгаагаа Байден дахин онцолсон байна
Уулзатын дараа Кевин Маккарти алдагдлыг бууруулахын тулд татварыг нэмэгдүүлнэ гэсэн Байдены саналыг мөн Пентагоны зардлыг бууруулахыг Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчууд зөвшөөрөхгүй гэдгийг Маккарти дахин сануулав. Үүнээс гадна Маккарти өрийн дээд хяггаарыг богино хугацаанд нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа мэдэгдлээ.
Түүний хэлснээр Байдентай тохиролцох хүртлээ өдөр бүр уулзаж ярилцаа аж.
Хэдий АНУ-ын Сангийн яамнаас ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн дефолт зарлах гэж байгааг анхааруулсан ч хоёр тал аль аль нь "өөдрөг үзэлтэй" байгаагаа хэлжээ.
АНУ түүхэндээ анх удаа дефолт зарлахад ойртоод байна.
Нэгдүгээр сард улсын өрийн дээд хэмжээ 31.4 их наяд ам.долларт хүрчээ.
Хэрэв Конгресс дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй эсвэл түдгэлзүүлэхгүй бол 6-р сарын 1 улсад өрийн үйлчилгээний хөрөнгөгүй болж магадгүй гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен анхаарууллаа.