Саудын Арабын эрэгтэй, эмэгтэй хоёр сансрын нисэгчид анх удаа Олон улсын сансрын станцыг зорьжээ.
Али аль-Карни, Райан Барнави нарыг тээвэрлэж явсан SpaceX Falcon 9 пуужин Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс орон нутгийн цагаар 17:37 (GMT 0.37) цагт хөөрсөн байна.
Хорт хавдрын эмч мэргэжилтэй Барнавигийн хувьд Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч болж, үүнийгээ тэрбээр нэр төрийн хэрэг гэж мэдэгджээ.
БарнавиОУСС-аас Саудын Араб болон хөрш арабын орнуудын оюутнуудтай шууд нэвтрүүлгийн үеэр харилцах боломжийг тэсэн ядан хүлээж байна (хэд хэдэн их дээд сургуулийн төлөөлөгчдийг онлайнаар оролцуулан шинжлэх ухаан, эмнэлгийн хэд хэдэн туршилт хийхээр төлөвлөжээ).
Мэргэжлийн нисгэгч Али аль-Карниг "Надад үл мэдэгдэх зүйлийг судлах, тэнгэр, оддыг бишрэх хүсэл үргэлж байсан. Тиймээс энэ хүсэл тэмүүллийг дагаж, энэ удаад оддын дунд нисэх сайхан боломж" гэж ярьжээ.
Саудын Араб 2018 онд Сансар судлалыг удирдах газрыг байгуулж, сансрын нисгэгч бэлтгэх хөтөлбөрийг саяхан эхлүүлжээ.
Али аль-Карни, Райан Барнави нарын энэхүү нислэг нь хэдхэн жилийн өмнө эмэгтэйчүүд машин жолоодохыг хүртэл хориглодог байсан Саудын Арабын имижийг өргөх стратегийн нэг хэсэг юм.
Энэхүү багт мөн “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистон, Америкийн бизнес эрхлэгч Жон Шоффнер нар багтжээ. П.Уистоны хувьд ОУСС руу дөрөв дэх удаагаа нисэж буй юм.
Тэд сансрын станцын лабораторид 10 орчим хоногийг өнгөрүүлэхээр төлөвлөжээ