Бундесвер (Германы зэвсэгт хүчин) илүүдэл ариун цэврийн цаасаа цахим сүлжээгээр худалдаанд гаргажээ. Энэ тухай гэж Германы RTL суваг мэдээлэв.
Тус сувгийн мэдээлж буйгаар нийт 3.3 тонн ариун цэврийн цаас худалдаанд гаргажээ. Тус цаас нь айл болгонд байдаг ердийн өнхөрч задардаг арилжааны цааснаас ялгаатай бөгөөд нийтий 00-ын цаасны саванд таарахгүй аж. Худалдаа энэ оны тавдугаар сарыг дуустал үргэлжилэх юм байна.
"2020 оны сүүлээр Бундесверийн ариун цэврийн өрөөнд байгаа нэг компанийн ариун цэврийн цаасны савыг өөр компанийн нийтэд хэрэглэдэг саваар солихоор шийдсэн. Гэхдээ эхний компанийн ариун цэврийн цаас нь нийтийн ариун цэврийн цаасны саванд ашиглах боломжгүй тул энэхүү худалдааг хийхээр болов" гэж Бундесверийн Дэд бүтэц, байгаль орчин, үйлчилгээний удирдлагы налбаны төлөөлөгч тайлбарлажээ.