Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай олон ангит баримтат кино энэ амралтын өдрүүдээр нээлтээ хийх гэж байна.
"Депп ба Херд" нэртэй цуврал кино нь Их Британийн телевизийн 4-р сувгаар цацагдах юм байна. Энэхүү бүтээлд дэлхийн сая сая хүмүүсийн ажиглан сонирхож байсан Депп,Херд нарын шүүх хуралд олон нийтийн сүлжээ хэрхэн нөлөөлснийг харуулжээ.
Жонни Депп, Эмбер Хёрд нар 2010 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд 2015 онд гэрлэсэн юм.
2017 онд Эмбер Хёрд нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэгт буруутган салах өргөдлөө өгчээ. 2019 онд Деппийн өмгөөлөгчид түүнийг нэр төрд халдсан хэмээн буруутгаж шүүхэд хандсан байна.
2020 онд эхэлсэн шүүх хурал 2022 онд дуусаж, Эмбер Хёрдээс Жонни Деппт 10 сая долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан юм. Жүжигчин бүсгүй уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан байна.
2022 оны 12-р сард Херд нэхэмжлэлээсээ татгалзсан гэж мэдэгдсэн. Талууд тохиролцоонд хүрч, жүжигчин бүсгүйн даатгалын компани түүний хуучин нөхөрт нэг сая доллар төлөхөөр болжээ.