Энэ долоо хоногийн эхээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийн бодлогодоо тууштай байгаагаа дахин баталсны дараахан түүний хамаатан болон 30 настай Жан-Батист Троньер руу үл таних этгээдүүд халджээ.
Халдлага үйлдэгчид Жан-Батистийн толгой руу нь цохиж унагаад зоджээ. Троньегийн хамаатан садан нь хожим ойлгосноор үл мэдэгдэх хүн түүнийг хэний хамаатан болохыг маш сайн мэдэж байсан бөгөөд ерөнхийлөгчтэй ийнхүү тооцоо бодохыг шийдсэн бололтой. Эцэст нь гэмт этгээдүүд Макрон, түүний эхнэр болон тэдний гэр бүлийнхний талаар бодож байгаа бүхнээ байдаг муухай үгээр илэрхийлээд явжээ.
Жан-Батист Троньер нь Францын Ерөнхийлөгчийн гэргий Биржид Макроны бүл дүү аж.
"Тэр бидний хамаатан учраас халдлагад өртлөө. Би энэ халдлага байж боломгүй, жигшүүртэй хэрэг” хэмээн Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон бухимджээ.