Лхагва гарагт Монтана мужийн амбан захирагч Грег Гианфортеги ТikTok-ыг бүрэн хориглох хуульд гарын үсэг зуржээ.
"Монтана мужийн оршин суугчдын хувийн нууцыг Хятадын Коммунист намаас хамгаалахын тулд би Монтана мужид ТikTok-ыг бүрэн хориглолоо" гэж амбан захирагч Twitter хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард орон нутгийн хууль тогтоох байгууллагаас баталсан шинэ хуулийн дагуу тус мужид TikTok гар утасны програмыг татаж авахыг хориглосон. Тиймээс, Apple болон Google-ийн апп дэлгүүрүүд нь програмыг татаж авах хандалтыг хаах ёстой, эс тэгвээс торгууль хүлээх юм байна. Хориг ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ