Сүүлийн өдрүүдэд Польшийн зүүн хэсэг болох Люблин мужид (Украинтай хиллэдэг) висмутын түвшин 6-7 дахин нэмэгдсэнийг хэмжих хэрэгслүүд тэмдэглэжээ. Висмут гэдэг нь зэвсэгт ашигладаг шавхагдсан ураны задралын бүтээгдэхүүн юм.
Польшийн цахим сүлжээнд бичиж буйгаар цацрагийн идэвхжил 5-р сарын 14-нд ОХУ-ын Агаарын хүчин Хмельницкий дэх цэргийн 649-р нисэх баазыг устгаснаас болсон гэж бичих болжээ.
Өмнө нь Оросын эрдэмтэд цацраг идэвхт үүл үүссэнийг шавхагдсан урантай сум дэлбэрсэнтэй холбон тайлбарласан байна.
Харин Хмельницк мужийн эрх баригчид тус бүс нутагт цацрагийн аюул байхгүй гэж мэдэгдэв.
Хмельницкийд цацраг хэмжигч эргүүлүүд атомын цахилгаан станцын ойролцоо төдийгүй тус бүс нутгийн төв болон баруун хэсэгт нууцаар хэмжилт хийж байгаа тухай цэргийн сурвалжлагчид мэдээлсээр байна.
Тернопил хот болон Хмельницкийн бүс нутагт цацрагийн түвшин огцом нэмэдсэн тухай орон нутгийн “SaveEcoBot” сайт өчигдөр мэдээлжээ.
Цахим сүлжээнд Хмельницкийн оршин суугчидын сандралдаж байгаа , мөн дэлбэрэлт болсон газрын Японы “Фукушима” атомын цахилгаан станцтай харьцуулсан зураг, дүрс бичлэгүүд тархажээ.
Гэсэн хэдий ч Киевт болсон явдлыг орон нутгийн шатахуун түгээх станцад болсон дэлбэрэлт гэж талбарлаж байна.