Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2015 онд байгуулагдсан. Өөрийн гэсэн хичээлийн байргүй ч өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулаагүй юм.
Цаашид харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм. Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан өнөөдөр ашиглалтад орууллаа.
Тус төвд технологийн мэргэжилтэн, эмчилгээний бариа засалч, бэлэг дурсгалын урлаач, кофе бэлтгэгч зэрэг 7 чиглэлээр 80 гаруй хараагүй иргэн мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.
Ташрамд дурдахад , манай улсад 10.000 орчим бүрэн хараагүй болон сул хараатай иргэн бий аж.