Австрийн Канцлерийн дэргэдэх Европын холбооны хэрэг, Үндсэн хуулийн сайд Каролин Эдтстадлер “Tagesspiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад орж ирвэл түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр баривчлах болно гэж мэдэгджээ. Австри улс эрүүгийн хуулиар хүлээсэн олон улсын үүргээ чандлан биелүүлнэ гэж Эдтстадлер онцолсон байна.
Үүнээс гадна Австри улс улс төрийн хувьд төвийг сахидаггүй, Украины ард түмнийг хүмүүнлэгийн болон эдийн засгийн хувьд бүрэн дэмжиж байгааг сайд тэмдэглэв. Гэхдээ Австри улс тус бүс нутагт зэвсэг нийлүүлдэггүй.
"Бид олон улсын болон эрүүгийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Хэрэв тэр (Путин) Австрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд түүнийг баривчлах ёстой" гэж сайд онцолжээ.
2023 оны 3-р сарын 17-ны өдөр Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, мөн хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргасан юм. Тэднийг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт буруутгасан юм.