АНУ-ын Хууль зүйн яам Пентагоны мэдээлэл алдагдсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Пентагоны тэргүүн Ллойд Остин сэтгүүлчдэд ярихдаа тус байгууллага энэ асуудалд нухацтай хандаж байгаа бөгөөд энэ талаар өдөр бүр мэдээлэл солилцож байгаа гэв.
“Хэргийг Хууль зүйн яаманд шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэж тэрбээр онцолжээ.
Мөн тарбээр энэ асуудлаар агентлаг хоорондын хүчин чармайлтыг удирдаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ хууль зүйн яам шалгаж байгаа энэ үед илүү дэлгэрэгүйг хэлэх боломжгүй гэдгээ тэмдэглэсэн байна.
АНУ-ын нууц бичиг баримт задрагдсан тухай анх дөрөвдүгээр сарын 7-нд мэдэгдсэн. Гуравдугаар сарын эхээр баловсруулсан уг баримтууд нь Украины армийг бэхжүүлэх НАТО-гийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг агуулсан байв.
Анхандаа Оросын засгийн газрын Telegram сувгууд мэдээлэл тараасан гэж таамаглаж байсан.
Дөрөвдүгээр сарын 11-нд Америкийн хэвлэлүүд Украины мөргөлдөөнтэй холбоотой Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан эх сурвалж нь АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) эсвэл Үндэсний аюулгүй байдлын агентлаг (ҮАБА) байж магадгүй гэж мэдээлжээ.
Fox News сувгийн сэтгүүлчдийн тодруулснаар, сүлжээнд гарсан мэдээллийн ихэнх нь тусгай хамгаалалттай таблетууд руу цахим хэлбэрээр илгээгдсэн Пентагоны илтгэлүүд байжээ. Эдгээр баримт бичгийг ойролцоогоор 5000 хүн хүлээн авсан байж болох гэнэ.