Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Сургалтын зорилго нь салбарын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хяналт шалгалтын байцаагч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх юм. Энэхүү сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал оролцож “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, сайдын тогтоол, тушаалаар шинэчлэн батлуулсан дүрэм, журам, заавар, аргачлал, жагсаалт, бусад шийдвэр болон нийгмийн даатгалын цахимжилтын талаар танилцуулав. Уг сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасаг, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, хяналт шалгалтын байцаагч, ажилтнууд, нийт 320 (танхимаар 110 хүн, цахимаар 210) хүн оролцлоо.