Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхимын төлөөлөгчид, танхимын гишүүдтэй уулзалт хийлээ.
Манай улсад 55 мянга гаруй аж ахуй нэгжүүд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг төлж Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж байна. Иймд ажил олгогчдыг дэмжих, ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөлд тодорхой заалтууд тусгагдсаныг танилцууллаа.
Бизнес эрхлэгчдийн хуулийн төсөлд өгсөн саналыг нэгтгэн Ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах аж.
Ташрамд дурдахад маргааш Дорноговь аймгийн Саран хөхөө театрт Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах санал авах уулзалтыг мөн зохион байгуулах юм байна.