БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд Солонгос хэлний түвшин тогтоох 2023 оны шалгалтын цахим бүртгэлд бүртгүүлж, бүртгэл баталгаажуулсан иргэд зарим зүйлийг анхаарах шаардлагатай гэнэ. Тухайлбал, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2023 оны гуравдугаар сарын 31-ний дотор зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын HUDULMUR-HALAMJ.GOV. MN https://www.hudulmur-halamj.gov.mn/ цахим хуудсаар мэдээлэгдэх аж. Мөн шалгалтын хуваарьтай танилцахдаа цахим бүртгэлээр олгогдсон 5040.......бүртгэлийн дугаараар өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг шүүж харах бөгөөд шалгалтад хуваарийн дагуу товлогдсон цагаас 20 минутын өмнө ирж, хувийн зохион байгуулалт, бэлтгэлийг /иргэний баримт бичиг/ ханган шалгалтад амжилттай оролцохыг зөвлөлөө.