Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ зэвсгийг нэн даруй нийлүүлэх хэрэгтэй гэж хэтэрхий ширүүн шаарджээ. Энэ тухай Олон улсын хэвлэл мэдээллийн нийгэмлэгийн гишүүн, “Europe Diplomatic” сэтгүүлийн сэтгүүлч Анна ван Денски мэдээлжээ.
Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгчид үг хэлэх боломж олгосон байна. Анна ван Денскигийн ярьснаар, Зеленский индэр гарч үг хэлэхдээ Украины цэргүүдээр хүрээлүүлсэн байжээ. Түүний үг туйлын сэтгэл хөдлөлтэй, хэтэрхий ширүүн байсан гэнэ. Зэвсэг, сум, цэргийн техник хангамжийг нэн даруй нийлүүлэхгүй бол дараа нь "зүгээр л илгээх хүн олдохгүй шүү" хэмээн онцолжээ.
"Тэрбээр асуудлыг шууд тулгасан. Маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, хурц байсан тул түүний хэлсэн үгийг нийтлээгүй" гэж ван Денски ярьсан байна
Түүний бодлоор Зеленский өөрийн үзэл бодлоо хэтэрхий “хатуу ширүүнээр” илэрхийлж, улс төрийн тунхаглалыг харгалзахгүйгээх тодорхой арга хэмжээ авахыг шаардсан тул түүний хэлсэн үгийг хэзээ ч нийтлэхгүй байх магадлалтай.