Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) нийтэлсэн тайланд дурдсанаар холер буюу булчин задрах тахал дэлхийн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна.
"Өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа өсөн нэмэгдэж буй дэгдэлт, газарзүйн тэлэлт, вакцин болон бусад нөөцийн хомсдол зэрэгт үндэслэн ДЭМБ дэлхийн хэмжээнд эрсдэлийг маш өндөр гэж үнэлэв" гэж баримт бичигт тэмдэглэжээ.
Булчин задрах тахлын дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээ 2-р сарын 11-ний өдөр нийтлэгдсэнээс хойш нахцөл байдал улам дордож, дөрвөн шинэ улс халдварын талаар мэдээлэв. "Одоогийн байдлаар нийт 24 улсад уг өвчин бүртгэгдээд байна" гэж тайланд дурджээ.
Тус байгууллагаас гаргасан тоо баримтаас харахад булчин задрах тахлын дэгдэлтэд нэрвэгдсэн орнуудын дийлэнх нь Африк, Ойрхи Дорнод байна.