Японы Ерөнхий сайд Фумио Кишида гуравдугаар сарын 21-ний өдөр Украинд гэнэтийн айлчлал хийв.
Тэрбээр ОХУ-ын тусгай цэргийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Украинд айлчилж байгаа нь энэ.
Кишида энэ жил "Их 7"-г даргалж байгаа бөгөөд энэ бүлгийн орнуудын Украинд айлчлаагүй цорын ганц удирдагч нь байв.
Токио уг айлчлалыг мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээний дагуу бэлтгэж зарлаагүй байна.
Японы Ерөнхий сайд Украины Буча, Киев хотуудад ажиллаж, Зеленскийтэй уулзжээ.
Япон улс “Их 7”-г тэргүүлж байгаагийн хувьд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, Киевт тусламж үзүүлэх, Украины сэргээн босголтод оролцохоо амлав.
Тус амлалтыг Японы Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Түүнчлэн Японы эрх баригчид Украинд эрчим хүч болон бусад хэрэгцээнд зориулж 470 сая долларын буцалтгүй тусламж, хөнөөх зориулалтгүй цэргийн хэрэгсэлд зориулан 30 сая долларын тусламж олгохоор шийдвэрлэжээ.