Афганистанд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна.
Газар хөдлөлтийн голомт 12 мянга гаруй хүн амтай Ишкашим хотоос баруун урагш 48 км-ийн зайд байжээ. Газар хөдлөлт Казахстаны өмнөд хэсэг, Узбекистаны нийслэл Ташкент, Энэтхэг, Пакистанд мөн мэдрэгдсэн байна.
Пакистанд энэхүү байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амь үргэдсэн гэсэн мэдээлэл байна.