Маргааш гуравдугаар сарын 22. Энэ өдөр өдөр шөнө тэнцдэг. Нар чанх зүүн талаас мандаж , Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд болон хойд талыг тэнцүү 12 цаг гэрэлтүүлээд чанх баруун зүгт жаргана.
Өдөр ирэх тусам манай өргөрөгт өдрийн үргэлжлэх хугацаа хурдацтай нэмэгдэж, шөнө богиносоно.
Хавар бол ирж яваа цаг тул бүх юм шинэчлэгддэг. Тиймээс хаврын өдөр шөнө тэнцэх өдөр шинэчлэл өөрчлөлтийг бэлэгдэж гэр орноо цэвэрлэж, хэрэггүй болсон хог новшоо гаргаж хаядаг.
"Оюун санааны хог хаягдлаас" ангижрах нь нэн чухал бөгөөд доторх гомдлоо мартаж уучилж, хэрүүл тэмцлээ зогсоож, өөрөө уучлал гуйх нь зүй.
Энэ өдөр наранд бясалгал хийх эсвэл өдрийн цагаар нарны энергийг мэдрэн алхаж зугаалахыг зурхайчид зөвлөдөг.
Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр энергийн хувьд бусад өдрүүдийнхээс маш хүчтэй байдаг гэж үздэг. Энэ өдөр хийсэн зан үйл хүчтэй, үр дүнтэй байдаг аж.
Харин энэ өдөр гуниглаж, муу бодол тээж болдоггүй аж.
Мөн хов живээс зайлсхийх хэрэгтэй, учир нь та өөрөө бүтэн жил хэл амны бай болох нигууртай гэнэ.
Энэ өдөр цэцэг шилжүүлэн суулгахыг зөвлөдөггүй. Ургамал шинэ хөрсөндөө үндэслэдэггүй аж.
Мөн энэ өдөр тусламж хүссэн хүмүүсийг үл тоомсорлож болдогүй аж.