АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт коронавирусийн гарал үүслийн талаарх бэлэн байгаа зарим мэдээллийн нууцыг задлах тухай хуульд гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдэгдэв.
“2023 оны 3-р сарын 20-ны Даваа гарагт Ерөнхийлөгч Үндэсний тагнуулын газрын даргаас COVID-19-ийн гарал үүсэлтэй холбоотой зарим мэдээллийн нууцыг задлахыг шаарддаг COVID-19-ын гарал үүслийн тухай 2023 оны <…> S 619 хуульд гарын үсэг зурав" гэж баримт бичигт тэмдэглэсэн байна.
Уг хуульд гарын үсэг зурсантай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ Байден АНУ-ын эрх баригчид улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллийг задруулахгүй гэдгээ онцолжээ.
"Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ миний засаг захиргаа эдгээр мэдээллийг аль болох түгээн дэлгэхдээ үндсэн хуулиар надад олгогдсон эрхийн дагуу үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц мэдээллийг задруулахаас урьдчилан сэргийлэх болно " гэж Америкийн удирдагч хэлэв.
Тэрээр АНУ-ын засгийн газар "COVID-19-ийн гарал үүсэлтэй холбоотой бүх нууц мэдээллийг, тэр дундаа Ухань хотын Вирус судлалын хүрээлэнтэй холбоотой байж болзошгүй мэдээллийг үргэлжлүүлэн хянана" гэж нэмж хэлэв.
"Би COVID-19-ийн гарал үүслийн талаар аль болох их мэдээллийг нээлттэй болгох Конгрессын эрмэлзлэлийн хуваалцаж байна. 2021 онд би тагнуулын байгууллагад COVID-19-ийн гарал үүслийг судлахын тулд өөрт байгаа бүх арга хэрэгслийг ашиглахыг үүрэг болгосон бөгөөд энэ ажил үргэлжилсээр байгаа. Ирээдүйд тахал өвчнөөс илүү сайн урьдчилан сэргийлэхийн тулд бид COVID-19-ийн гарал үүслийг олж тогтоох хэрэгтэй" гэж Байден тэмдэглэв.
АНУ-ын Конгрессын санаачилсан энэхүү хуулийн дагуу улсын Үндэсний тагнуулын газрын захирал "COVID-19-ийн гарал үүсэлтэй холбоотой мэдээллийг нууцаас гаргах" шаардлагатай аж. Хууль тогтоогчдын үзэж байгаагаар "COVID-19 тахал Уханийн Вирус судлалын хүрээлэнгээс эхэлсэн байж магадгүй юм". АНУ-ын Ерөнхийлөгч хуулийн төсөлд гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дотор Тагнуулын газрын дарга тус албанд байгаа мэдээллийн нууцыг задлах ёстой.
2021 оны 3-р сард ДЭМБ коронавирусын гарал үүслийг тогтоохоор Ухань хотод хийсэн олон улсын шинжээчдийн багийн тайланг бүрэн эхээр нь нийтэлсэн юм. Уг тайланд коронавирусийг лабораториос үүсэлтэй "маш бага магадлалтай" гэж дүгнэсэн . Мөн тайланд шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайнаас өөр амьтанаар дамжин хүнд халдварлах магадлал өндөр байгааг дурджээ.