Даваа гарагт Кремльд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпин ОХУ-ын Ерөнхийдлөгч В.Путин нар албан бус уулзалт хийжээ. Уулзалт ганцаарчилсан хэлбээрээр явагдсан бөгөөд 4,5 цаг үргэлжилсэн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Владимир Путин албан бус уур амьсгалд шаардлагатай бүх асуудлыг хэлэлцэх бодолтой байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр Ши Жинпинийг БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэжээ. "Хятадын ард түмэн, тэдний төлөөлөгчид таны өнгөрсөн арван жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлсний үр дүнд энэ нь боломжтой болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс асар том үсрэлт хийсэн” гэж Оросын ерөнхийлөгч онцоллоо. "Дэлхий даяар энэ нь жинхэнэ сонирхлыг төрүүлдэг, бид танд бага зэрэг атаархаж байна" гэж В.Путин хэлжээ.
"Яг 10 жилийн өмнө бид уулзаж байсан нь бэлгэдлийн шинжтэй. Та БНХАУ-ын даргын хувиар ОХУ-д анхны айлчлалаа хийсэн. Энэ хугацаанд бид харилцаагаа хөгжүүлэхэд дорвитой алхам хийсэн" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Хариуд нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кремльд болсон уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “эрхэм найз” хэмээн нэрлэжээ. "Би ОХУ-д таны урилгаар дахин айлчлахдаа таатай байна.Тэгэх тусмаа БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон даруйдаа энэ айлчлалыг хийж байгаадаа их баяртай байгаа бөгөөд . айлчлалын анхны орноор ОХУ-ыг сонгосон" гэж БНХАУ-ыг төрийн тэргүүн нэмж хэлэв.
Ши Жиньпин 10 жилийн өмнө БНХАУ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн анхны айлчлалынхаа үеэр Хятад Оросын харилцааны иж бүрэн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн явдлыг онцоллоо.
"Эдгээр 10 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөөнгүй, гуравдагч этгээдийн эсрэг чиглэхгүй байх үндсэн дээр бэхжиж, хөгжиж, харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан үйлчлэх үзэл санааны хүрээнд улс хоорондын харилцааны шинэ загварыг бий болгосон ашигтай хамтын ажиллагаа" гэж тэрбээр тэмдэглэв.
Ши Жиньпин мөн Путинтай бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон чухал сэдвээр ярилцах бодолтой байгаагаа илэрхийлэв.
"Өнгөрсөн он гарсаар Украины хямрал ихээхэн хурцдаж байгаа нь ажиглагдаж байна" хэмээн БНХАУ-ын дарга онцлоод өмнө нь Хятадын тал энхийн төлөвлөгөө танилцуулсан талаар сануулжээ. "Бүгд нийтлэг, цогц, хамтын тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдвөл Украины хямралаас гарах ухаалаг гарц, бат бэх дэлхий ертөнц, дэлхийн дахины аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид найдаж байна" хэмээн Хятадын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Владимигр Путин Украин дахь энхийн зохицуулалтын талаарх Хятадын санаачилгад хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд, Украины хямралыг шийдэх Хятадын энхийн төлөвлөгөөтэй нягтлан танилцсан хэмээн онцолжээ.
Энэхүү нээлтийн үг хэлсний дараа хоёр улсын удирдагчдын ганцаарчилсан уулзат эхэлжээ.
Уулзалтын төгсгөлд Оросын удирдагч Хятадын төрийн тэргүүнийг үдэхээр гудамжинд гарсан байна. Тэд машины дэргэд хэсэгхэн зуур ярилцаж, салах ёс гүйцэтгэн гар барижээ.
Уулзалт оройн зоог барих үеэр үргэлжилжээ.
Хоёр улсын удирдагчдын албан ёсны уулзалт өнөөдөр Москвагийн цагаар 15:00 цагт Кремлийн Их ордонд болно