БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн, Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Цяныг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы төлөөлөгчид уг албан тушаалд хэдхэн хоногийн өмнө санал нэгтэй батлав. 63 настай энэ улстөрч урьд нь Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр энэ албан тушаалд ажиллаад хоёр дахь бүрэн эрхийн таван жилийн хугацаагаа дуусгаж буй 67 настай Ли Көцяний халааг авч буй юм. Цар тахал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх арилжаа хумигдсан, өндөр технологийг гадаадаас авахад хязгаарлалттавьсан, АНУ-тай тогтоосон харилцаа явцгүй болсон зэрэг хүчин зүйлийн улмаас зогсонги байдалд орсон Хятад улсын эдийн засгийг сэргээх зорилт шинэ Ерөнхий сайдад ногдож байна.
Ли Цян эдийн засгийн салбарын мэдлэгтэй, олон жилийн туршлагатай гэж шинжээчид дүгнэж буй. Тэдний бодлоор шинэ Ерөнхий сайд Си Зиньпинтэй сайн харилцаатай, түүнтэй олон жил хамт ажилласан нь ихээхэн чухал аж.
Ли Цян 1959 онд Хятадын зүүн нутгийн Чэцян мужийн Вэньчоу тойргийн Жуйань хотод төржээ. 17 наснаасаа ажил хийж эхэлсэн тэрбээр1976-1977 онд төрөлх хотынхоо насосны станцад, 1977-1978 онд тэндхийн багажны заводод ажилласанбайна. 1978 онд Хөдөөажахуйн их сургуулийн Чэцян дахь салбарын хөдөөажахуйнтехникийн ангид орж суралцаад 1982 онд төгсжээ. 1983 онд залуучуудын байгууллагад элсэж, цаашдаа намын шугамаар явав. 1984-1996 онд Чэцян мужийнхаа иргэний асуудал эрхэлсэн департаментад янз бүрийн алба хашжээ. 2002 онд төрөлх Вэньчоу хотынхоо намын хорооны нарийн бичгийн даргын албанд томилогдов. Тухайн үед 47 настай байсан нь 30 гаруй жилийн хугацаанд уг албыг хашсан хамгийн залуу улстөрч гэгдэж байлаа.
Түүний улс төрийн цааших замнал Си Зиньпинтэй нягт холбоотой. Ирээдүйн Төрийн тэргүүнийг Чэцяны намын хорооны нарийн бичгийн дарга болоход 2004-2007 онд түүний Нарийн бичгийн дарга нарын газрыг нь удирдаж, итгэлтэй хүн нь болсон байна. Си Зиньпинийг томилолтоор явахад нь бараг л салахгүй дагаж, түүний хэлэх үг, намын сонинуудад нийтлүүлдэг өгүүллүүдийг нь хянаж нягтлах болжээ.
Хятадын одоогийн удирдлагад байгаа олон хүн нам, төрийн албанд зүтгэх замаа эдийн засгийн гол бүс нутаг гэгддэг Чэцянаас эхэлсэнбайна. 2013 онд Си Зиньпинийг БНХАУ-ын дарга болоход Ли Цян энэ мужийн амбан захирагчийн суудалд очсон нь түүнд Төрийн тэргүүний зүгээс өндөр түвшний итгэл үзүүлсний гэрч гэж үзэж болно.
БНХАУ-ын даргыг 2015 онд АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахад Ли Цян хамт явж байв. Сиэтл хотод тэрбээр үг хэлж, АНУ-ыг Чэцян мужийн компаниудтай хамтарч ажиллахыг уриалж байлаа. Си Зиньпинийг эрх мэдлийн оргилд гарч ирсний дараа авлигатай хийх тэмцэл эрчимжиж, тухайн бүс нутгийн өндөр албаны хэд хэдэн хүнийг хахууль авсны улмаас ажлаас нь халсан 2016 онд зүүн Цянсу мужийн намын хорооны даргаар Ли Цян ажиллах болов. 2017 онд хуралдсан ХКН-ын XIX их хурлаар Ли Цян Төв хорооны Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд орлоо. Түүнээс гадна тухайн онд Шанхайн намын хорооны нарийн бичгийн даргаар томилогджээ. Хятадын нам, төрийн зүтгэлтнүүдийн замналд энэ хотулс төрийн чухал үе шат болсоор ирсэн байдаг. Си Зиньпин 2007 онд энэ албанд очиж байжээ.
Зарим шинжээчийн үзэж байснаар Ли Цян одоогийн Төрийн тэргүүний итгэлтхүн, түүний баримталж буй бодлогыг дэмжигч төдий байсангүй. Түүнийг ажил хэрэгч, бизнес ухаантай, эдийн засгийн салбарт зоригтой санаачилга гаргадаг улстөрчийнхнь хувьд Хятад даяар сайн мэддэг байв. Зарим ажилтан ньтүүнийг зоримог, шулуун хүн гэж үнэлдэг байжээ.
Чэцян мужааөндийлгөж, 1970-аад оны эцсээр эдийн засгийн хувийн сектор нь эрчимтэй хөгжсөнөөр Хятад улсдаа бизнес эрхлэгчдийн өлгий гэгдэх болсон Вэньчоу хотоо шинэчлэлийн загвар болгосныг Ли Цяны олсон амжилтын нэг гэж үздэг. Тус хотын бизнесийнорчныг сайжруулах, шууд хөрөнгө оруулалттатахад Ли Цян онцгой анхаарч иржээ. Орон нутгийн бизнест бүх талын дэмжлэг үзүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, оюуны өмчийг хөгжүүлэх үйлсийг сайшаан урамшуулж, “Вэньчоуд үйлдвэрлэв” гэх загвараас “Вэньчоуд боловсруулав” гэх загварт шилжихийг уриалж ажилласан байна. 2002-2004 онд хувийн секторыг дэмжих хэд хэдэн санаачилгыг Ли Цян гардан хариуцсаныг эндхийн бизнесийн удирдагчид дурсан ярьдаг аж.
Шанхайн намын хороог тэргүүлж байхдаа бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө татах, бизнесийг бүртгэх үйл явцыг төвөггүй хялбар болгоход Ли Цян ихээхэн анхаарчээ. Нам, төрийн байгууллагын ажилтнуудтай уулзахдаа тэрбээр тэднийг шүүмжилж, гараа хумхин суухгүй байхыг ямагт уриалдаг. Дээрээс зөвлөгөө өгөхийг хүлээж, сонсчихоод түүнийг амьдралд хэрэгжүүлээгүй хүмүүст найр тавихгүй гэдгээ ил шулуун хэлнэ. Тухайлбал, 2019 онд төрийн байгууллагын ажилтнуудтай уулзахдаахарилцаа, хандлагаа өөрчилж, гадаадын аль болох олон компани төв байраа Шанхайд шилжүүлэх сонирхолтой болгохын тулд “дэлгүүрийн худалдагч, зөвлөгч” шиг ажиллахыг тэдэнд уриалжээ. Олныг хамарсан эсэргүүцэл тэмцэл Хонконгод өрнөж, албан контороо Шанхай, Сингапур луу нүүлгэх боломжийг гадаадын олон компани судалж байсан эгзэгтэй үед энэ нь чухал зорилт байв. Ли Цян бизнес хийгээд өндөр технологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө тууштай ажилласныг тоймчид олонтоо тэмдэглэж байлаа. Ийн ажиллахад нь Хонконгийн политехникийн их сургуульд сурч байхдаа олж авсан мэдлэг нь тус болсныг Ли Цяныг мэдэх хүмүүс хэлдэг аж.
Шанхай хотын намынхорооны даргаар ажилласан таван жил нь бүхэлдээ аятай таатай, амжилт арвинтай байв. Харин өнгөрсөн оны хавар цар тахал дахин дэгдсэнээс хоёр сар хөлхорионыдэглэмд шилжсэнээр Шанхай хотын удирдлагын нэр хүндэд сэв суужээ. Цар тахлын омикрон хувилбарын хор хөнөөлийг дутуу үнэлж, түүний эсрэг авах арга хэмжээнд алгуур хандсан гэж эрх баригчдаа иргэдньбуруутгав. Хожуу хэрэгжүүлсэн хөлхорио хотын төдийгүй нийтулс орны эдийн засагтцохилт болоод зогсолгүй үйлдвэрлэл, нийлүүлэлтийн олон улсын гинжин хэлхээг гажихад хүргэсэн байна.
Цар тахлаас үүдэж Шанхай хотод байдал хүндэрсэн ч өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын ХХ их хурлаар Ли Цян Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны бүрэлдэхүүнд оров. Түүний нэрийг Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн жагсаалтынхоёрдугаарт бичсэн нь энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын суудалд очихыг нь тааварлахад төвөггүй болгосон.
Улсынхаа иргэд, бизнесийн төлөөллийн итгэлийг олж авч, нийгэм, эдийн засгийн хэд хэдэн зорилтыг шийдвэрлэх ажил ойрын үед Ли Цянд тулгараадбайна. Си Зиньпинтэй итгэлцсэн дотно харилцаатайн хувьд Ли Цян илүүбие даасан шийдвэр гаргах байх гэж шинжээчид таамаглаж буйюм. Эдийн засгийн өсөлт удааширсан, цар тахлын хор уршиг, хүн амын байдал төвөгтэй байгаа, өндөр технологи оруулж ирэхэд хязгаар тогтоосон, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралтай болон нийгэм, эдийн засгийн бусад бэрхшээл Хятадад нүүрлэснээснэг талаар Засгийн газрын тэргүүний хувьд түүний замхүндхэн эхэллээгэж хэлж болно. Нөгөө талаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын эрх баригчид “Ковид”-ын эсрэг эхнээс нь авсан хатуу арга хэмжээнийхээ ихээхэн хэсгийг цуцалснаарэдийн засаг ньсэргэж буй үетэй шинэ Ерөнхий сайдын ажлын эхлэл бас давхацлаа.
Ли Цяны тэргүүн зэргийн зорилтын нэг нь Засгийн газрын тэргүүний хувиар Хятадын болонгадаадын сэтгүүлчидтэй хийх уулзалт юм. Уламжлал ёсоор Парламентын чуулган хаасан өдөр Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, энэ онд Засгийн газрын хийхээр төлөвлөж буй ажлын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өгдөг.
Бэлтгэсэн Р.Жаргалант