Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлагийн ажилтнууд тус бүгд найрамдах улсад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан Оросын зургаан тагнуулчийг илрүүлж, саатуулсан гэж мэдэгдэв. Энэ тухай RMF радио станцаас иш татан ТАСС мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр тагнуулчид төмөр замын чухал чиглэл, зангилаанууд дээрх замын хөдөлгөөнийг бүртгэж, болж буй үйл явдлыг интернетээр дамжуулдаг нууц камер суурьлиулсан байна. Тэр дундаа Подкарпатын воеводство /засаг захиргааны нэгж /дахь төмөр зам,түүнчлэн Ясенка нисэх онгоцны буудлын орчмын аөдөлгөөнийг бичиж авчээ. Энэ бол Украинд барууны зэвсэг нийлүүлдэг гол цэг гэж тус агентлаг тэмдэглэв.
Энэ ажиллагаатай холбогдуулан Польшийн тусгай алба, цагдаа байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, стратегийн ач холбогдол бүхий объектуудыг хамгаалахад онцгой анхаарал хандуулж байна.