Пүрэв гарагт Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд компьютерийн системийн доголдлын улмаас олон зуун зорчигч гацжээ. Энэ тухай South China Morning Post мэдээлэв.
Гэмтэл пүрэв гарагт шилжих шөнөөс авахуулаад өглөөний 11 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд бүртгэлийн хэд хэдэн эгнээ цонхыг хаахаас өөр аргагүйд хүрчээ.
Сонинд бичснээр, гэмтэл Хонконгийн агаарын тээврийн тэргүүлэгч “Cathay Pacific Airways” компанийн ажилд голлон нөлөөлж, тус компанийн 50 орчим нислэг хойшлогдсон байна